Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
7 жил өмнө   649

Индонез Улсад зохион байгуулагдаж буй Азийн наадмын чөлөөт бөхийн 68 кг-ийн жинд ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг өчигдөр БНХАУ-ын тамирчин Жоу Фэнтэй алтын төлөө барилдсан ч 4:1-ийн харьцаатай оноогоор ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Мөн өчигдөр барилдсан эмэгтэйчүүдийн 76 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа хүрэл медалийн төлөө Киргизийн тамирчин Медэт Кызы Айперитай хүч үзэж 2:4-ийн харьцаатай оноогоор ялагдлаа. Манай чөлөөт бөхийн баг тамирчид "Жакарта-Палемпанг 2018" Азийн наадмаас 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Ийнхүү Монголын баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл нийт 7 медальтайгаар Азийн наадамд амжилтаараа 9 дүгээр байранд жагссан хэвээр байна.

 

Ц.ОРГИЛ

 

Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0