Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Аваргын төлөө ОХУ болон Германы шигшээ багууд өрсөлдөнө
6 жил өмнө   727
   Пёнчан 2018 Өвлийн Олимпийн наадмын Шайбтай хоккейн төрлийн хамгийн сонирхолтой гал гарсан тоглолтууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн хагас шигшээд Чех, Канад болон Оросын олимпийн шигшээ багууд шалгарч үлдээд байсан бол Германы шигшээ баг Олимпийн хошой аварга Шведийн багийг буулгаж авснаар 4 дэх баг нь болсон юм. 
 
Ингээд өчигдөр болсон хагас шигшээ тоглолтонд Германчууд дахин шуугиан тарьж Канадын шигшээ багийг 4:3-ын харьцаатай хожиж финалд шалгарчээ. Нөгөө талаас Чехийн багийг 3:0-ээр илүүрхэн хожсон Оросын шигшээ баг аваргын төлөө өрсөлдөх юм. 
 
Хэрвээ Германчууд түрүүлэх юм бол түүхэндээ анх удаа Олимпоос алтан медаль хүртэнэ. Тэдний хамгийн өндөр амжилт нь 1932, 1976 онуудын хүрэл медаль юм. 
 
Энэ Олимпийн оргил тоглолт болох финалын тоглолт 2 сарын 25 буюу маргааш манай цагаар 12.10-аас эхлэнэ. 
 
Харин эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын шигшээ баг Канадын багийг 3:2-ийн харьцаатай хожиж Олимпийн аварга болоод байгаа билээ. 
 
Аваргын төлөө ОХУ болон Германы шигшээ багууд өрсөлдөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0