Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Олимпийн сүүлийн өдрийн онцлох үйл явдлууд
6 жил өмнө   904
   Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг 23 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадам Өмнөд Солонгосын Пёнчан хотод 17 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр хаалтаа хийж байна.
 
Хаалтын өдрийн хамгийн онцлох үйл явдал нь эрэгтэй хоккейн аваргын төлөөх тоглолт байлаа. Учир нь энэ Олимпийн шуугианы эзэд болоод байгаа Германы шигшээ баг, хүчирхэг Оросын багуудын тоглолт маш үзүүштэй, сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлсэн оргил тоглолт болсон юм. Тоглолтын шийдвэрлэх гуравдугаар үеийн сүүлийн минутанд Германы баг 3:2-оор хожиж байсан ч шүгэл дугарахын өмнөхөн Оросын довтлогч Гусев амжиж гоол оруулснаар тоглолтыг тэнцүүлж чадсан юм. Улмаар нэмэлт цаг сунгаж алтан гоолын шайбыг Оросууд өрсөлдөгчийнхөө хаалганд оруулснаар гайхалтай ялалт байгуулж 26 жилийн дараа дахин Олимпийн аварга болов.
 
 
Мөн энэ өдөр болсон уран гулгалтын гала тоглолтыг онцлох хэрэгтэй. Дэлхийн хамгийн шилдэг уран гулгагчдын урлаг уран сайхан давамгайлсан чөлөөт үзүүлбэрүүд үзэгч, сонирхогчдын сэтгэлийг ихэд хөдөлгөж байв. 
Энэ удаагийн Олимпоос ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж Олимпийн хошой аварга болсон Японы уран гулгагч Юзүрү Ханьюгийн хунгийн үзүүлбэр
 
 
Мөн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргалсан ОХУ-ын Алина Загитовагийн эмэгчин барын үзүүлбэр 
 
 
Олимпоос хүрэл медаль хүртэж замналаа дуусгаж байгаа дэлхийн хошой аварга Испанийн Хавиер Фернандез маш сонирхолтой, хөгжилтэй аеробекийн багшийн үзүүлбэр үзүүлсэн.
 
Харин хаалтын ажиллагааны хамгийн тод хүн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп байна гэж хэвлэлийнхэн онцолж байсан юм. Яг одоо хаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. 
 
 
 
Олимпийн сүүлийн өдрийн онцлох үйл явдлууд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0