Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ману-Жинобли зодог тайлав
6 жил өмнө   697

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Сан-Антонио Спөрс” багийн тэргүүн тоглогч Ману Жинобили тамирчны замналаа дуусгаж байгаа гэдгээ албан ёсоор зарлажээ. Өнгөрсөн сард тэрбээр 41 насыг зооглосон билээ. Мэргэжлийн сагсан бөмбөгт Жинобили 23 улирлыг өнгөрүүлсэн. Аргентин залууг 1999 оны драфтаар 57 дугаартай сонгож авсан байдаг.

Ману Техас мужийн багийн төлөө 1057 тоглолтод оролцохдоо 25,4 минутын дотор 13,3 оноо авч, амжилттай дамжуулалт 3,8 удаа өгч, самбараас 3,5 бөмбөг шүүрч, 1,3 бөмбөг таслалтыг хийж байсан юм. Багтайгаа хамт Жинобили дөрвөн удаа аварга болж байв. 2004 онд Аргентины шигшээ багтайгаа олимпийн аварга болж байсан билээ.

 

Эх сурвалж: Wikimon

Ману-Жинобли зодог тайлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0