Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Таны дуу хоолой “талын хөх чононууд”-ыг ялалтад хөтлөнө
6 жил өмнө   522
Гурван сая хүн амтай Монгол улсыг төлөөлөн Зүүн Азийн АШТ-д оролцохын төлөө бүхий л хүчээ шавхан тоглох үндэсний шигшээ багийн 12 дахь тоглогч болсон үзэгч хөгжөөн дэмжигч та бүхэнд дараах статистик үзүүлэлтүүдийг сонирхуулж байна.
 
Дундаж нас: 23.6
 
2017 онд Тайландад 23 насны АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдсөн 13 тоглогч байгаа бол 2015 онд “2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолтыг Зүүн Тиморын эсрэг хийсэн багаас Б.Гарьдмагнай, Х.Цэнд-Аюуш, М.Төгөлдөр, Н.Цэдэнбал, Н.Наранболд, Б.Ариунболд нар энэ удаагийн шигшээ багт багтсан юм.
 
Залуучуудын шигшээ багийнхан үндэсний шигшээ багийн дийлэнх хувийг эзлэж байгаа нь манай шигшээ эл бүрэлдэхүүнээр тогтмол тоглож, амжилт үзүүлэх магадлалтай билээ.
 
Шигшээ багт хамгийн олон тоглолт хийсэн 5 тоглогч:
 
Б.Гарьдмагнай 35 тоглолт
 
Н.Цэдэнбал 18 тоглолт
 
М.Төгөлдөр 17 тоглолт
 
Д.Төрбат 15 тоглолт
 
Х.Цэнд-Аюуш 15 тоглолт
 
Шигшээ багийн төлөө оруулсан гоол:
 
М.Төгөлдөр 9 гоол
 
Н.Наранболд 4 гоол
 
Б.Гарьдмагнай 2 гоол
 
Сонирхуулахад Зүүн Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн нь “FIFA DAYS” буюу шигшээ багийн дэлхийн чансаагаа ахиулж болох өдрүүдээр явагдаж байгаа. Тиймээс манай залуус энэ тэмцээнд амжилт гаргавал дэлхийн чансаагаа ахиулах боломжтой.
 
Шигшээ багийн “ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүд”-ээр хийсэн тоглолтууд:
 
Тайвань 2:4 Монгол 2017.10.05
 
Малайз 2:2 Монгол 2018.03.22
 
Монгол 0:2 Маврик 2018.03.27
 
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
Таны дуу хоолой “талын хөх чононууд”-ыг ялалтад хөтлөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0