Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Монголын баг 16 дугаар байрт бичигдлээ
6 жил өмнө   649
Азийн зуны спортын XVIII их наадам Индонезийн нийслэл Жакартад наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 02-ны өдөр болж өндөрлөлөө. Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон спортын төрлөөр хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, анх удаа хоёр хотод, хамгийн өндөр өртгөөр зохиогдсон гэх тодотголтой энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож түүхэндээ хамгийн олон буюу 25 медаль хүртэж 45-н орноос 16-р байрт бичигдлээ.
 
Манай улсын хувьд таван алт, есөн мөнгө, 11 хүрэл нийт 25 медаль хүртэж, дөрвөн жилийн өмнө тогтоосон дээд амжилтаа дөрвөөр ахиуллаа. Түүнчлэн Азийн наадамд оролцох болсон 1974 оноос хойш хамгийн их мөнгөн медаль хүртсэн жил болов. Манай тамирчид 1990 онд долоон мөнгө авсан юм.
 
Ц.ОРГИЛ
Монголын баг 16 дугаар байрт бичигдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0