Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
+100 кг жингийн барилдаан алтан медалгүй өндөрлөжээ
6 жил өмнө   721

   Олон улсын жүдо бөхийн холбооны хамгийн чухал тэмцээнүүдийн нэг болох Дюсселдорфын Их дуулга өчигдөр 3 дахь өдрөө үргэлжиллээ.

Тус тэмцээнд 65 орны 400 гаруй эрэгтэй, эмэгтэй жүдоч 13 жинд хүч үзсэн байна.

Тэдний дундаас эрэгтэйчүүдийн +100 кг жингийн барилдаан олны гайхширлыг төрүүлэхээр болж өнгөрчээ. Учир нь финалд шалгаран барилдсан Японы хоёр тамирчин Этоаяшита Харуман, Такэши Олитани нарыг хоёуланг нь идэвхигүй барилдлаа гэж үзэн 3 торгуулиар хасчээ.

Гондурас шүүгч Хосе Ордонзын энэхүү шийдвэрийг олон хүн гайхаж байсан ч 2 бөх үнэхээр л  идэвхигүй барилдаж, хэн хэн нь мэх хийгээгүй учраас эсэргүүцэх үндэсгүй байлаа.

Ингээд 2 тамирчинд хоёуланд нь мөнгөн медаль гардуулж өгсөн юм.

Олимпийн оноо цуглуулах Дюсселдорфын Их дуулга тэмцээнд манай тамирчдаас Б.Эрхэмбаяр, Г.Алтанбагана, Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар хүрэл медаль авснаар Монгол улс 16-р байранд жагсчээ.

+100 кг жингийн барилдаан алтан медалгүй өндөрлөжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0