Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Футзалын анхан шатны шүүгчийн сургалтад урьж байна
5 жил өмнө   624
Монголын Хөлбөмбөгийн Холбоо футзалын шинэ улирал эхлэхийн өмнө шүүгчдийнхээ тоог нэмэхээр футзалын анхан шатны сургалтыг 11-р сарын 02-05-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Сургалтыг зохион байгуулж, онол, практикийн хичээл заах Д.Түмэнбаяр, Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд, Р.Жаргалсайхан гэсэн тэргүүлэх зэргийн шүүгчид бөгөөд Тайланд улсад болсон АХБХ-ны "FUTURO III" сургалтад хамрагдан, мэдлэг болон ур чадвараа ахиулсан юм. Эдгээр шүүгчдээс  Монголын анхны футзалын ОУХБХ-ны шүүгч, анхны "AFC ELITE" шүүгч Р.Жаргалсайханыг онцлох нь зүйтэй. Футзалаар дагнан ажилвал ямар их боломж байгааг хтодоор харуулж буй залуу шүүгч Р.Жаргалсайхан, талбайн шүүгчээр олон жил ажилласан туршлагатай Д.Түмэнбаяр, Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд нарын хичээлээс та бүхэн шүүгч болоход юу хэрэгтэй талаар бүгдийг сонсож, сурч боловсорно гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Футзалын анхан шатны сургалт 11-р сарын 02-05-ы хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооны байранд явагдана. Шашин шүтлэг, хүйс харгалзахгүй футзалын анхан шатны сургалтад 16-32 настай хүн бүрийг урьж байна. 
 
Жич: Англи хэлтэй бол давуу талтай.
 
Эх сурвалж: МХБ
Футзалын анхан шатны шүүгчийн сургалтад урьж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0