Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Мбаппе дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болжээ
5 жил өмнө   590
Францын үндэсний шигшээ баг болон ПСЖ багийн 19 настай довтлогч Килан Мбаппе CIES Football Observatory-ийн шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болжээ. Үнэлгээний шинэчилсэн хувилбар тус байгууллагын вэбсайт дээр нийтлэгдсэн байна.
 
Компани Мбаппег 216.5 сая еврогоор үнэлжээ. Английн Тоттенхэм багийн хөлбөмбөгчин Харри Кэйн 197.3 сая доллараар хоёрдугаар байранд орсон байна. Гуравт Мбаппетай нэг багийн Бразили залуу Неймар (197 сая). "Барселона"-гийн довтлогч Лионель Месси-д (170.6 сая) бичигджээ.
 
CIES Football Observatory-ийн шинжээчид хөлбөмбөгчдийн үнэ цэнийг үнэлэхэд онцгой алгоритмыг ашигладаг. Энэ нь клуб, үндэсний түвшинд үзүүлж буй тоглолт (талбай дээр гарах болон гоолын давтамж), клуб, үндэсний багуудын амжилтын түвшинг харгалзан үздэг.
 
ПСЖ Мбаппег 180 сая еврогоор худалдаж авсан. Тэр 2017/2018 оны улиралд Парисын клубт зээлээр тоглож өнгөрөөсөн бөгөөд 2018 оны зунаас түүнийг баг нь тогтмол тоглуулах болсон.
 
Довтлогч Францын үндэсний шигшээ багийнхаа хамт дэлхийн аварга болжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр шилдэг залуу тоглогчоор тодорчээ. 550 мянган еврогоор шагнуулаад, уг мөнгөө тэрбээр буяны байгууллагад хандивласан юм.
 
А.ЦЭЛМЭН
Мбаппе дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0