Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Хэнтий аймаг үндэсний лигийн эхний хожлоо авлаа
5 жил өмнө   615
MNBA үндэсний лигийн өчигдрийн тоглолтод Баянхонгор Мазаалай болон Хэнтий аймгийн багуудын хооронд болж, Хэнтий аймаг эхний хожлоо байгууллаа. Баянхонгор аймаг энэ тоглолтод легионер тоглогч Бен Килийг эгнээндээ нэгтгэсэн байна. Тоглолтын эхний үеийн дунд хэсгээс Хэнтий аймаг онооны илүүтэй явсаар 3-р үе дууссан юм. Гэхдээ шийдвэрлэх үед Баянхонгор баг сэргэж оноог тэнцүүлж чаджээ. Улмаар сүүлийн минутууд онооны ойролцоо явсаар эцсийн мөчид 85-82 ердөө гурван онооны  зөрүүтэй Хэнтий аймаг хожлоо.
 
Ингэснээр тэд улирлын эхний хожлоо авсан бол Мазаалай баг хоёр хожигдоод байна. Тус тоглолтод Н.Шижирбат 23 оноо 9 самбар 4 оновчтой дамжуулалт өгч байгаа тэргүүлсэн. Мөн М.Хосбаяр 15 оноо, 10 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч трипл даблд дөхсөн үзүүлэлттэй байжээ. Харин эсрэг багаас Э.Ариунболд 23 оноогоор багаа тэргүүлсэн байна.
 
Ц.ОРГИЛ

 

Хэнтий аймаг үндэсний лигийн эхний хожлоо авлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0