Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
К.Роналдо Ювентус клубын хамтаар анхны цомоо хүртэв
6 жил өмнө   646
Италийн хөлбөмбөгийн супер цомын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө Саудын Арабын Жидда хотын “King Abdullah Sports City” цэнгэлдэх боллоо. Италийн супер цомын төлөө өнгөрсөн улирлын лигийн аварга Ювентус болон өнгөрсөн улирлын цомын АШТ-ий дэд аварга АС Милан клубуудын хооронд болж Ювентус клубын ялалтаар өндөрлөжээ.
 
Тоглолтын цорын ганц хожлын гоолыг М.Пьяничийн дамжуулалтаар К.Роналдо мөргөж оруулсан байна. Түүний гоолоос хойш 13 минутын дараа АС Милан клубээс хагас хамгаалагч Ф.Кессье улаан хуудас авч талбайг орхисон. Ингэснээр АС Милан клуб улам бүр хүнд байдалтай үлдсэн бөгөөд тооны харьцааг тэнцүүлж чадалгүй үндсэн цаг өндөрлөсөн. Тус тоглолтонд ялалт байгуулснаар Ювентус клуб 8 дахь удаагаа Италийн супер цомыг хүртэж байгаа бол К.Роналдо шинэ багийнхаа хамтаар анхны цомоо хүртлээ.
 
А.ЦЭЛМЭН
К.Роналдо Ювентус клубын хамтаар анхны цомоо хүртэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0