Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй бөхчүүд ОХУ-д хүч үзнэ
5 жил өмнө   674
ОХУ-ын Екатеринбург хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 15-17-нд болно. Он гарсаар жүдо бөхийн олон улсын дөрөв дэх тэмцээн энэ болж байна.Тэмцээнд манай 20 жүдоч барилдахаа мэдүүлсэн бөгөөд дөрвөн бөхөөс бусад нь залуу бүрэлдэхүүн юм.
 
Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Л.Өнөболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Түвшинтөгс, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Ө.Тэмүүлэн нар барилдахаа мэдүүлжээ. Харин эмэгтэйчүүдий 48 кг-д Г.Наранцэцэг, Э.Гэрэлмаа, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д А.Бадамгарав, Ц.Батцэцэг, -78 кг-д Ш.Сүрэнчиммэг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар өрсөлдөх юм байна.
 
Ц.ОРГИЛ
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй бөхчүүд ОХУ-д хүч үзнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0