Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Леброн Жеймс: “Лейкерс” ирэх улиралд анхаарлаа хандуулна
5 жил өмнө   560
Энэ сарын 18-нд “Лейкерс” "Нью-Йорк Никс” багт ялагдсаныхаа дараа  Леброн Жеймс “Тоглолтын сүүл хэсэгт муу тоглосондоо би харамсаж байна. Шийдвэрлэх мөчид алдаа гаргасан минь муу хэрэг. Сүүлчийн довтолгоонд бөмбөг шидэж чадаагүйдээ харамсаж байгаа. Мэдээж энэ бүхэн надад таалагдахгүй байна. Гэхдээ “Лейкерс”, “Нью-Йорк” хоёр ямар ч ялгаа байхгүй хоёр баг. Хэн хэн нь хасагдсан болохоор хэн хэн нь ирэх улиралд анхаарлаа хандуулж байгаа” гэж хэлжээ.
 
Уг нь Леброн Жеймс энэ тоглолтод их бэлтгэсэн. “Детройт”-той хийх тоглолтоос чөлөөлөгдөж, амраад авсан. “Никс”-ийн эсрэг ч 35 минутын дотор 33 оноо авч, 8 оновчтой дамжуулалт өгөн, 6 удаа самбараас бөмбөг авч, бүх юм төлөвлөгөө ёсоор болж байлаа.
 
 
“Лейкерс” тоглолт дуусахаас 3 минутын өмнө 11 оноо, 2 минутын өмнө 7 оноогоор тэргүүлж явсан. Жеймс ч гайхалтай сайхан дамжуулалт өгч байлаа. Гэвч энэ ялагдлын гол буруутан нь тэр болсон. Сүүлийн 2 минутад 4 шидэхдээ бүгдийг нь алдаж, сүүлийн мөчид довтлох гээд хорват хамгаалагч Марио Хезонид даруулж орхисон. “Лейкерс” ахиад л ялагдлаа – 123:124.
 
Ц.ОРГИЛ
Леброн Жеймс: “Лейкерс” ирэх улиралд анхаарлаа хандуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0