Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Сан-Антонио Спөрс 2-1 харьцаатай тэргүүлж цувралыг эхэллээ
5 жил өмнө   609
Плэй-оффын эхний шатанд таарсан Сан-Антонио Спөрс болон Денвер Наггетс багуудын цувралын 3 дахь тоглолт Техас мужийн Сан-Антонио хотын “AT&T Center” ордонд өнөөдөр боллоо. Энэ тоглолтонд талбайн эзэн Сан-Антонио Спөрс багаараа сайн тоглож гарааны бүх тоглогчид нь 10-аас дээш оноо авсан байна. Ялангуяа залуу тоглогч Д.Уайт энэ өдөр онцгой байж 36 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна. Д.Уайт оноо авалтаар багаа тэргүүлсэн бол Л.Алдриж 18 оноо, 11 самбар, Д.ДеРозен 25 оноо сэлгээнээс Р.Гэй 11 оноо, 10 самбар авчээ. Сан-Антониос Спөрс багт 2 дахь улиралдаа тоглож буй Д.Уайтын хувьд энэ тоглолтонд авсан оноо нь түүний карьерын хамгийн өндөр оноо болсон байна.
Зочин баг Денвер Наггетс багаас Н.Йокич 22 оноо авсан бол сэлгээнээс М.Бисли 20 оноо авсан байна. Харин цувралын 2 дахь тоглолтонд багаа тэргүүлсэн Ж.Мюррей энэ өдөр ердөө 6 оноо, 1 самбар, 2 оновчтой дамжуулалт өгч хангалтгүй тоглолт үзүүлсэн юм. Энэ тоглолтонд талбайн эзэн Сан-Антонио Спөрс баг хожил байгуулснаар цувралын харьцааг 2-1 болгоод байна.
 
Ц.ОРГИЛ
Сан-Антонио Спөрс 2-1 харьцаатай тэргүүлж цувралыг эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0