Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Таеквондогийн тамирчдын виз гараагүйгээс ДАШТ-нд оролцох боломжгүй болжээ
5 жил өмнө   722
Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Англи улсын Манчестер хотноо хоёр жил тутам зохион байгууллагддаг Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нийг хүртэл зохион байгуулагдана. Манай улсаас долоон тамирчин оролцохоор бүртгүүлсэн байсан боловч таван тамирчны виз олгогдоогүйн улмаас хоёр тамирчин оролцохоор болжээ.
 
Тодруулбал, Рио-2016 онд эх орноо төлөөлөн оролцож байсан П.Тэмүүжин, өсвөрийн ДАШТ, ази тивийн аваргын хүрэл медалт Б.Намуун, 2017 оны ДАШТ-ний шагналт байр эзэлсэн А.Нацагдорж, Э.Буяншагай нарын тамирчин хоёр жил бэлдсэн ДАШТ-дээ оролцож чадахааргүй харамсалтай мэдээ нийтэд түгээд байна. Энэ удаагийн ДАШТ нь “Токио 2020” олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох тун чухал тэмцээн байсан юм.
 
Харин виз нь гарсан М.Түмэнбаяр, Т.Билэгсайхан нарын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Гадаад харилцааны яам, Бээжинд суугаа Элчин сайдын яамны хамт олон тусалжээ.
 
Дэлхийн аваргын тоглолтууд Улаанбаатарын цагаар 16:30 цагт -58кг-ийн жинд М.Түмэнбаяр тулалдах хуваарьтай байгаа бол нөгөөдөр -54кг-ийн жинд Т.Билэгсайхан тулалдах хуваарьтай байна.
Таеквондогийн тамирчдын виз гараагүйгээс ДАШТ-нд оролцох боломжгүй болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0