Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Торонто Рапторс өнөөдөр цувралын эхний хожлоо авлаа
5 жил өмнө   496
Дорнод бүсийн аваргын төлөөх цуврал үргэлжилсээр... Торонто Рапторс өнөөдөр Милуоки Баксыг талбай дээрээ хүлээн авч 112:118 харьцаагаар хожлоо.
 
Ингэснээр тэд цувралын харьцааг 2:1 болгон ойртуулсан бөгөөд дараагийн тоглолт мөн тэдний талбайд болох юм.
 
 
Торонто багаас таван тоглогч 10-аас дээш оноо авлаа. Үүнд:
 
Паскал Сиакам 25 оноо 11 самбар,       
Марк Газол 16 оноо, 12 самбар, 7 оновчтой дамжуулалт,
Кайл Лаури 11 оноо,
Норман Пауэл 19 оноо авсан бол багийн гол тоглогч
Кавай Леонард 36 оноо, 9 самбар авч багаа тэргүүллээ.
 
Харин Милуоки Бакс багаас зургаан тоглогч 10-аас дээш оноо авсан ч харамсалтай нь ялагдсан юм.
 
Никола Миротич 10 оноо,
Брүүк Лопез 16 оноо,
Эрик Блэдсо 11 оноо,
Малколм Брогдон 20 оноо,
Жорж Хилл 24 оноо,
Яаннис Антетокунмпо 12 оноо, 23 самбар авч багаа тэргүүлэв.
 
Цувралын дөрөв дэх тоглолт орон нутгийн цагаар тавдугаар сарын 21-ны 8:30 цагт Торонто Рапторсийн талбайд болно.
Торонто Рапторс өнөөдөр цувралын эхний хожлоо авлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0