Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Монголын шигшээ баг маргааш малайзтай тоглоно
6 жил өмнө   631
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг энэ сард хоёр тэмцээн хүлээж байна.
 
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан шигшээ баг маргааш (2018.03.22) 'Малайн барнууд' буюу Малайзын шигшээ багтай тоглоно. Энэхүү тоглолт Куала Лумпур хотноо болох юм. Харин үүний дараа өөрийн талбай дээрээ Африкийн Мауритус улсын багтай албан ёсны тоглолтыг хийх гэж байна. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэ тоглолт гуравдугаар сарын 27-ны өдөр Хөлбөмбөгийн ногоон талбайд болох учиртай. 
 
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудад албан ёсоор гаргаж өгдөг хуваарьт өдрөөр анх удаагаа албан ёсны тоглолт хийх болсон нь 'Талын хөх чононууд'-ын хувьд чансаа ахиулах томоохон боломж билээ. Энэ удаа хоёр ч тоглолт манай хөлбөмбөгийн шигшээ багийг хүлээж байгаа учраас тэд бүхий л боломжоо дайчлах нь дамжиггүй. Харин бидний хувьд Улаанбаатар хотод болох тоглолтыг дэмжих л үлдлээ. 
 
Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн чансаагаар Монгол 189-д бичигдэж байгаа бол Малайз 175-д, Африкийн тивийн Мауритус улс 157-д эрэмбэлэгдэж байна.
 
Мауритусын шигшээ Африк тивийг төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог улсуудтай тоглож байсан туршлагатай баг бөгөөд 1999, 2000 оны үед дэлхийн чансаагаа 118-д хүргэж байжээ.
Монголын шигшээ баг маргааш малайзтай тоглоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0