Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
"ШИЙДЭЛ 49” сагсан бөмбөгийн тэмцээний цомын эзэд тодорлоо.
4 жил өмнө   1159
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга  Д.Оюунхоролын нэрэмжит “ШИЙДЭЛ 49” сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээн нэг сарын турш амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээн БЗД-ийн 102, 127, 33, 48 дугаар сургуулийн ахлах ангийнхны дунд зохион байгуулагдаж өнөөдөр цомын эздээ шалгаруулсан байна. Дээрх сургууль тус бүрээс шалгарсан нийт 13 багийн дунд “Шийдэл 49” сагсан бөмбөгийн тэмцээний цомын төлөөх өрсөлдөөн өрнөсөн юм.
 
Тэмцээний тэргүүн байрт эрэгтэй баг тамирчдаас 48-р сургуулийн 12Г анги шалгарч алтан медаль, Аваргын цом, мөнгөн шагналын эзнээр тодорсон юм. Удаах байрт 33-р сургуулийн 2 дугаар баг шалгарч мөнгөн медаль хүртсэн бол 33 сургуулийн нэгдүгээр баг хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд болжээ.  Харин нь Эмэгтэй баг тамирчдын тэргүүн байрт 33-р сургуулийн нэгдүгээр баг  шалгарч алтан медаль, аваргын цом, мөнгөн шагналыг хүртсэн бол 33-р сургуулийн II-р баг мөнгөн медаль,  48 сургуулийн баг хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд болжээ.
 
 
 Тэмцээний шилдгүүдээр 48-р сургуулийн 12Г багийн тамирчин Ц.Төгөлдөр,  33-р сургуулийн нэгдүгээр багийн тамирчин н.Болорцэцэг нар шалгарч шилдэг тоглогчийн цом, мөнгөн шагналыг тус тус хүртжээ. Мөн шилдэг тоглогчоор шалгарсан хоёр тамирчинд ЕБС төгсөөд Отгонтэнгэр Их Сургуульд хүссэн мэргэжлээрээ үнэ төлбөргүй суралцах эрхийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гардуулж өглөө.
 
 
А.Цэлмэн
"ШИЙДЭЛ 49” сагсан бөмбөгийн тэмцээний цомын эзэд тодорлоо.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Zolbayr [103.57.94.239] 4 жил өмнө
  • Zolbayr [103.57.94.239] 4 жил өмнө