Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Саудын Араб, БНСУ-ын 23 насны багууд Азийн аваргын төлөө тоглоно
4 жил өмнө   526
Энэ сарын 08-аас Тайланд улсад эхэлсэн Азийн 23 хүртэлх насны АШТ-ий аваргын төлөө болон хүрэл медалийн төлөө тоглох багуудын нэрс тодорлоо.
 
Саудын Арабын залуус 2018 оны Азийн 23 насны аваргын цомыг авсан Узбекстан улсын шигшээтэй тун хүнд тоглолт 87’ дахь минутад Ал Омраны алсын зайнаас оруулсан цор ганц гоолоор хожил авлаа.
 
Аваргын төлөө тоглох нөгөө эрхийн төлөө Австрали, БНСУ-ын багууд тоглоход Солонгосын баг үндсэн цагт 0:2-оор хожив. Солонгосын шигшээ энэ тоглолтод хаалга руу нийт 21 удаа цохиход 7 нь хаалгаа онож, эсрэг багаасаа илүү санаачлагатай байсныхаа үр дүнг үзсэн гэхэд буруудахгүй. Эхний хагас гоолгүй өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн 56’ дахь минутад  Д.Ким, 76’ дахь минутад Д.Лий гоол оруулсан.
 
БНСУ, Саудын Араб улсын багууд 2013 оноос зохиогдож эхэлсэн Азийн 23 хүртэлх насны АШТ-нд мөнгөн медаль хүртэж байснаас аваргын цомыг өргөж байгаагүй. 01-р сарын 26-ны 20:30 цагаас Азийн залуучуудын АШТ-ий шинэ аваргыг тодруулах тоглолт эхэлнэ. Харин хүрэл медалийн төлөөх тоглолт 01-р сарын 25-ны бямба гарагт 20:30 цагаас болно.
 
Дашрамд дурдахад уг тэмцээнд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Тэмцээн Зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал тоглолт зохион байгуулагчаар ажилласан. Тэрбээр нийт 12 тоглолтыг удирдан зохион байгуулсан ба үүнд хагас шигшээгийн Австрали, БНСУ-ын хагас шигшээгийн тоглолт багтаж буй.
 
С.Жаргал нь АХБХ-ны /AFC/, ОУХБХ-ны /FIFA/ нийлээд нийт 119 тоглолтыг зохион байгуулаад байгаа Азийн топ MATCH COMMISSIONER гэдгийг дурдах нь зүйтэй. Одоо түүнд ДАШТ-нд ажиллах л дутуу байна.
 
Н.ГЭРЭЛ
Саудын Араб, БНСУ-ын 23 насны багууд Азийн аваргын төлөө тоглоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0