Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Грэмми-2020: Кобид хүндэтгэл үзүүлэв
4 жил өмнө   569
Яг одоо АНУ-ын Лос-Анжелос хотын Стэйплес центрт зохион байгуулагдаж буй 62 дох удаагийн Грэмми-2020 наадмын үеэр дуучин Алиса Кэйс тайзан дээр гаран цугларсан олонд Коби Брайантыг таалал төгссөнийг зарлаж, түүнд хүндэтгэл  үзүүлэн үг хэлжээ. Алиса Кэйс “Өнөөдөр энд цугласан уран бүтээлчдэдээ нэгэн таагүй мэдээгээ дуулгах гэж байгаадаа харамсч байна.
 
Учир нь өнөө өглөө Лос-Анжелос хот, Америк улс, өргөн уудам дэлхий баатраа алдлаа. Бид Коби Брайантын байгуулсан ордон дотор байна. Коби Брайант түүний охин Жианна болон аймшигт ослоор амиа алдсан тэр бүх хүмүүсийн төлөө энд байгаа хүмүүсийг, тэдний төлөө залбирч буй хүмүүсийг дотроо сайхан зүйлсийг бодон хайртай дотны хүмүүсээ алдсан тэднийг зовлонг хуваалцаасай гэж хүсч байна. Бид өмнө нь хэзээ ч энэ арга хэмжээг ингэж эхэлнэ гэж төсөөлж байсангүй. Бид одоо өөрсдийн дотроо мэдэрч буй тэр маш жижижг зүйлийг илэрхийлэх гэж байна” хэмээн дуугаа эхлүүлжээ. Тэрбээр Boyz II Men хамтлагийн дуучидтай хамтран гашуудлын дуу дуулжээ.
 
 
 

Ц.ОРГИЛ

Грэмми-2020: Кобид хүндэтгэл үзүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0