Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Риал Мадрид Мухамед Салаахыг сонирхож байна
6 жил өмнө   919

   Саяхан Барселона клуб Филиппе Коутиног Улаануудаас худалдаж авсан нь  Реал Мадридыг бас нэгэн шилдэг довтлогчийн араас хөөцөлдөхөд хүргэсэн байна.

   Түүнээс гадна багийн амжилттай холбоотой бөгөөд Испанийн лигт дөрөвдүгээр байранд бичигдэж байгаа нь тэдэнд тун хангалтгүй байгаа аж. Харин тэр сонирхож байгаа тоглогч нь Ливэрпүүлийн Мухамед Салаах болж тааржээ. Салаах 2017 онд Ливерпүүлийн төлөө 29 тоглолтонд 23 гоол, 8 дамжуулалт, Египтийн шигшээ багийнхаа төлөө 10 тоглолтонд 5 гоол хийж, 2 дамжуулалт өгсөн зэрэг амжилтаараа Африк тивийн оны шилдэг тоглогч болсон юм.

   Ийм амжилттай яваа 25 настай довтлогчийн араас эзэн хааны баг явна гэдгээ мэдэгдээд байна. Гэхдээ түүний үнэ Коутиногийн 142 сая еврогоос ч давах байх гэсэн таамгийг спортын сэтгүүлчид дэвшүүлжээ. 

Риал Мадрид Мухамед Салаахыг сонирхож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0