Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Токио 2020 олимпийн наадмыг “хараал хүрсэн” хэмээн ярьжээ
4 жил өмнө   388
Япон улсын Сангийн дэд сайд Таро Асо өчигдөр үг хэлэх үеэрээ Токио 2020 олимпийн наадмыг “хараал хүрсэн” хэмээн ярьжээ. Түүнийхээр бол Япон улсын зохион байгуулах эрхийг нь авсан олимпийн наадмууд 40 жилийн давтамжтайгаар ямар нэг байдлаар цуцлагдаж, Япон улс зарим олимпийн наадамд оролцож чадахгүй байгаа нь хараал хүрсэн гэж үзэх үндэслэл болсон байна.
 
 "1940 оны зун болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улс Токио, Саппоро хотуудад зохион байгуулах эрх авч байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдаж байж. Харин үүнээс яг 40 жилийн дараа 1980 онд Москва хотод болсон зуны олимпийн наадмыг капиталист орнуудын шахалтаас болж Япон улс оролцож чадаагүй. Гэтэл дахиад л 40 жилийн дараа “Токио 2020” наадам шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын улмаас хойшлох, тэр ч бүү хэл цуцлагдаж магадгүй болоод байна" гэлээ.
 
Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн шадар туслах гэгддэг Таро Асо задгай яриатайгаараа алдартай бөгөөд үүнээс болж байнга шүүмжлүүлдэг аж.
Түүнчлэн Олимпын галт бамбарыг Японд гуравдугаар сарын 20-нд авчрах бөгөөд бамбарыг тус улсын нутаг дэвсгэрээр аялуулах буухиаг 2011 оны аймшигт цунамид өртсөн Фүкүшима мужийн төв дэх хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгээс гуравдугаар сарын 26-нд эхлүүлэх ажээ.
 
 
Эх сурвалж: REUTERS агентлаг
Токио 2020 олимпийн наадмыг “хараал хүрсэн” хэмээн ярьжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0