Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Олимпын бамбарыг Японоор буухиалахгүйгээр аялуулна
5 жил өмнө   442
Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо Олимпын галт бамбарыг Японоор буухиалахгүйгээр дэнлүү ашиглан аялуулахаар төлөвлөж байгаа талаар “NHK” суваг мэдээллээ.
 
Уг мэдээлэлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Олон улсын олимпын хороо Токиогийн Олимпыг хойшлуулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл бамбарын буухиаг эхлүүлэхгүй ажээ. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо шинэ коронавирусний халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс галт бамбарын дөлийг дэнлүүгээр аялуулах шийдвэрийг гаргажээ. Грекийн Олимпиа хотноо энэ сарын 12-нд асаасан Олимпын галт бамбарыг өнгөрсөн баасан гарагт Японд авчирсан юм.
 
Урьдчилсан төлөвлөгөөний дагуу галт бамбарыг энэ долоо хоногийн пүрэв гаргаас Фүкүшима мужаас эхлэн аялуулах бөгөөд уг үйл ажиллагааг үзэгчгүйгээр зохион байгуулах аж. 
Олимпын бамбарыг Японоор буухиалахгүйгээр аялуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0