Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Индонезид тэмцээнд оролцсон охидыг эх оронд нь авчирлаа
4 жил өмнө   457
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор Индонезид тэмцээнд оролцоод эх орондоо ирж чадахгүй байсан гурван охиныг өнөөдөр эх оронд нь авчирчээ. 
 
Индонез улсад талбайн теннисний 16 хүртэлх насны "Fed Cup" тэмцээнд оролцсон гурван охин дасгалжуулагчийнхаа хамт эх орондоо ирж чадалгүй 40 гаруй хоноод байсан юм. Тэдгээр охидын аав ээж нар охидоо авчрахад тусламж хүсэж УОК-ын дарга Ө.Энхтүвшинд энэ сарын 1-нд захидал хүргүүлсэн юм. 
 
Тамирчин Ч.Маралгоо, Х.Номин Г.Есүгэн нар хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн дээрх тэмцээний эхний тойрогт Гуам улсын багийг 3-0-ээр хожсон байна. Гэвч шинэ коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас тэмцээн зогсжээ. Харин Японы Шизоука мужид паралимпийн шугамаар дасгал сургууль хийж байгаа манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг японы талаас түр үлдээж дараагийн нислэгээр авахыг хүссэн байна. Тэдгээр иргэдэд японы талаас байр, хоолоор хангаж, бэлтгэл сургууль хийх боломжоор хангаад байгаа аж.
 
Дээрх тусгай онгоцоор хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай 266 иргэнийг Токиогоос эх оронд нь авчирсан юм.
 
Э.Чимгээ
Индонезид тэмцээнд оролцсон охидыг эх оронд нь авчирлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0