Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Олимпод оролцох эрэгтэй хөлбөмбөгчдийн насны хязгаарыг 24 болгох боломжтой
4 жил өмнө   438
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) олимпод оролцох эрэгтэй хөлбөмбөгчдийн насны хязгаар 23 байсныг 24 болгох боломжтой гэж илэрхийллээ
 
ОУХХ-ны шийдвэр гаргах зөвлөлийн багасгасан хувилбар болох ОУХХ-ны товчоо энэ талаар хэлэлцэж буй бөгөөд хараахан шийдвэр гараагүй байна.
 
Хэрэв насны хязгаарыг 24 болгох шийдвэр гарвал 2021 онд болохоор хойшлогдоод буй Токиогийн олимпод 1997 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн тоглогчид орох боломжтой юм. Харин нэг шигшээ баг насны хязгаараас дээш насны гурван тоглогч авч явах эрх хэвээр үлдэх аж.
 
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хувьд олипод оролцох тоглогчдод насны хязгаар тавьдаггүй. 
Олимпод оролцох эрэгтэй хөлбөмбөгчдийн насны хязгаарыг 24 болгох боломжтой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0