Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Токиогийн Олимпыг хойшлуулснаас үүдэн их хэмжээний нэмэлт зардал учрах төлөвтэй байна
4 жил өмнө   354
Токиогийн Олимпын наадмыг хойшлуулсантай холбоотойгоор олон зуун сая ам.долларын нэмэлт зардал учрах төлөвтэй байна гэж Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах Германы “Welt” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ. Т.Бах Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулсан нь хэдий хэмжээний зардал учруулахыг тодорхой хэлэх “боломжгүй” байгааг онцлоод, Токиод хэдийн асар их хэмжээний зардал учраад байна гэж хэлсэн байна.
 
ОУОХ-ны тэргүүн, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар Олимпын наадмыг зохион байгуулах хэлэлцээрийн дагуу Япон, ОУОХ шаардлагатай зардлуудыг үргэлжлүүлэн гаргах тохиролцоонд хүрсэн ажээ. “Бидний хувьд олон зуун сая ам.долларын зардал учрах нь тодорхой байна” гэж Т.Бах ярьжээ.
 
Мөн тэрбээр Олимпын наадмыг цуцлах саналыг хэлэлцээнд оролцогчдын аль аль нь дэвшүүлээгүй гэдгийг тодруулан хэлжээ. Абэ Шинзо коронавирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан Токиогийн Олимпыг нэг жилээр хойшлуулахаар болсон талаар өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд олон нийтэд мэдэгдсэн билээ. Токиогийн Олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхлэх юм. 
 
Б.Сайханчимэг
 
Токиогийн Олимпыг хойшлуулснаас үүдэн их хэмжээний нэмэлт зардал учрах төлөвтэй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0