Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Дэвид Бекхэм 62.4 сая дагагчтай хаягаа UNICEF-т шилжүүллээ
4 жил өмнө   564
Англи хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Инстаграмынхаа 62.4 сая дагагчтай хаягаа Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан (UNICEF)-д шилжүүлж буйгаа мэдэгдлээ. Тэрээр davidbeckham хаягтаа бичлэг байршуулан "Би өнөөдөр өөрийн хаягаа COVID-19 дэгдэлтийн үед дэлхийн өнцөг булан бүрт буй гэр бүлүүдэд туслахаар ажиллаж буй UNICEF-д тэдний үйл ажиллагааг дэлгэрүүлэхийн тулд шилжүүлж байна" гэжээ.
 
Харин түүний нийтлэлийн дор сэтгэгдэл хэсэгт UNICEF албан ёсны хаягаасаа "COVID-19 өвчинд нэрвэгдсэн хүүхэд гэр бүлүүдэд туслах ажилд өөрийн хаягаа шилжүүлэн, бидний ажлыг дэмжиж буйд баярлалаа. Бид үүнийг хамтдаа даван туулж чадна" хэмээжээ. 
 
Аваргуудын лигийн аварга, Английн Премьер лигийн цомыг зургаан удаа өргөсөн Дэвид Бекхэм 2005 оны нэгдүгээр сарын 10-наас UNICEF-ийн сайн сайхны элчээр ажиллаж буй юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by David Beckham (@davidbeckham) on

Дэвид Бекхэм 62.4 сая дагагчтай хаягаа UNICEF-т шилжүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0