Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
МитчКапчак Шарлотт хорнетс багийг удирдана
6 жил өмнө   1986
Шарлотт Хорнетс багийн эзэн Майкл Жордан угшил нэг Хойд Каролины Их сургуулын төгсөгч Митч Капчакыг багийн Сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан захиралаар томилжээ.
Митчыг ажилд авах гэж буй тухай яриа гараад сар хүрэхгүй хугацаанд биелэлээ олж байгаа нь энэ юм.Тоглогч,багийн удирдлагын хувиар лигт 7-н удаа аварга болсон Митч Капчак ийнхүү багт нь ирснээр Шарлоттын сагсан бөмбөг шинэ түвшинд гарах нь гарцаагүй юм.
 
Шинэ ажлаа авсан Митч Капчак:
 
“Шарлотт хотод ирсэндээ баяртай байгаа.Мөн надад энэ боломжийг олгсон Майклд гүнээ талархаж байна.Хойд Каролина мужид сагсан бөмбөгийн спорт ямар чухал болох,энэ мужын ард иргэд энэ спортод ямар их хайртай,дуртайг би маш сайн мэднэ.Тийм ч учраас бид хамтдаа энд арвин амжилт үзүүлж,ялагч багийг босгож чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.
Хойд Каролинын Их сургуульд тоглож явсан Митч Капчак,Майкл Жордан нар нэг сургуулын тоглогчдоос гадна Дин Смит дасгалжуулагчын удирдлага дор тоглож явсан гэдгээрээ удаан хугацаанд ойр дотно харилцаатай байсаар ирсэн билээ.Хорнетс багийг худалдаж авснаасаа хойш тогтвортой амжилт үзүүлж хараахан чадаагүй байгаа Майкл Жордан байж болох хамгийн зөв сонголтыг хийлээ гэж мэргэжилтэнүүд дүгнэж байна.
МитчКапчак Шарлотт хорнетс багийг удирдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0