Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Таван сэлгээ хийх дүрмийн өөрчлөлтийг 2021 он хүртэл сунгалаа
4 жил өмнө   1226
Олон улсын хөл бөмбөгийн холбооны зөвлөлөөс бүх тэмцээний хүрээнд таван тоглогч сэлгээгээр оруулахыг энэ оны тавдугаар сарын 8-нд зөвшөөрөн холбооны "Тоглоомын дүрэм"-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгвэл коронавируст халдварын нөхцөл байдлын үргэлжлэх хугацааг харгалзан үзэж уг нэмэлт өөрчлөлтийг 2021 оны долоодугаар сар хүртэл сунгажээ.
 
Баг бүрт таван тоглогч оруулах эрх байгаа ч тоглолтыг удаан завсардуулахгүйн тулд гурван удаагийн сэлгээ хийх эрхтэй юм. Гэхдээ эхний үеийн завсарлагаар хийсэн сэлгээг тус гурван удаагийн сэлгээнд тооцохгүй.
 
Мөн коронавируст халдварын улмаас хөл бөмбөгийн ертөнцөд 2020 онд эхэлсэн зарим тэмцээний улмаас дараагийн улирлын тэмцээн эхлэхийн өмнөх бэлтгэл хугацаа багасч,
2020-2021 оны улирлын зарим тэмцээний хуваарь хойшлогдохоос гадна зарим тэмцээнийг хураангуйгаар зохион байгуулж магадгүй зэрэг өөрчлөлт орно хэмээжээ.
 
Эх сурвалж: FIFA
Таван сэлгээ хийх дүрмийн өөрчлөлтийг 2021 он хүртэл сунгалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0