Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Олимпын наадмыг зохион байгуулах эсэх нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлэх эсэхээс хамаарна
4 жил өмнө   686
Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах эсэх шийдвэрийг гаргахад коронавирусний вакцин, эмчилгээ нь голлох нөлөө үзүүлнэ гэж тус Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори мэдээлжээ.
 
Хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байвал наадмыг зохион байгуулах боломжгүй гэж хариулжээ. Гэсэн хэдий ч тэрбээр шийдвэр гаргах эрх Олон улсын олимпын хороонд бий гэдгийг дурдаад, урьдчилан таамагласан асуултад хариулах нь зохимжгүй байна гэж хэлсэн байна.
Мөн тэрбээр одоогийн нөхцөл байдал жилийн дараа гэхэд хэвээрээ байна гэж бодохгүй байгаагаа илэрхийлээд, коронавирусийг хяналтад авах эсэх нь вакцин, эмчилгээг гарган авах үйл явцаас шууд хамаарна гээд  2022 оны өвлийн наадам Бээжинд, 2024 оны зуны наадам Парист болно. Парис өөрийн ээлжээ Токиод өгнө гэж бодохгүй байна гэж тэрбээр ярьсан байна.
 
Зардлыг бууруулж, халдвараас сэргийлэхийн тулд үзэгчдийн тоог цөөрүүлэх төлөвлөгөөний талаар түүнээс лавлахад, энэ тухай ярихад амархан боловч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж хариулжээ. Түүний хэлснээр, Япон үзэгчдийн тоог хязгаарлах гэх мэт үндэслэлтэй шалгууруудыг гаргах шаардлагатай ажээ.
 
“Одоогийн байдлаар зохион байгуулагчид наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах талаар хэлэлцээгүй байна. Өөр сонголт үлдээгүй тохиолдолд л ийм шийдвэрийг гаргана. Түүнчлэн ийм шийдвэр гаргахад хүрвэл наадмыг цуцлах асуудал ч хөндөгдөж болзошгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.
 
Ё.Моригийн мэдээлснээр, Олимпын наадмыг зохион байгуулах эсэх нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлэх эсэхээс хамаарах ажээ. 
Олимпын наадмыг зохион байгуулах эсэх нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлэх эсэхээс хамаарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0