Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Сагсан бөмбөгийн U17 насны баг ДАШТ-ий эрх авлаа
4 жил өмнө   544
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА)-ны U17 ур чадварын тэмцээний Азийн сонгон шалгаруулалтад оролцсон Монгол Улсын шигшээ баг Ливан улсын багийг хожиж, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа.
 
Нөгөө эрхийн төлөө Иран болон Тайландын баг өрсөлдөж, Тайландууд дэлхийн аваргад орох эрхийг өвөртөлсөн.
 
ФИБА-гаас (5х5) U17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “КОВИД-19” цар тахлын улмаас цуцалж, дэлхий даяар энэхүү ФИБА U17 ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.
 
Сонирхуулахад, ФИБА-гийн 2020 оны 5х5-ийн U17 насны дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан 15 улсын багаас гадна нэмэлтээр Африк, Америк, Европ тив тус бүрийн урьдчилсан хэсгээс нэг, Ази-Далайн орнуудыг нийлүүлж хоёр эрх олгосон. Тэгвэл ийн дэлхийн шилдэг 20 баг Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ур чадварын тэмцээнд өрсөлдөхөөр боллоо.
 
Ц.Оргил
Сагсан бөмбөгийн U17 насны баг ДАШТ-ий эрх авлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0