Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Г.Ганбаяр Европын Лигт хүчээ сорино
4 жил өмнө   577
Монгол хүү Г.Ганбаяр Пушкаш клуб дээд лигийн хүснэгтийн III байранд бичигдэж Европа лигийн эрхийн төлөөх урьдчилсан шатанд тоглох эрхтэй болов.
 
Энэ тоглолтод үндсэн багийн дасгалжуулагч Словак мэргэжилтэн Жолт Хорняк, Монгол Улсын иргэн Г.Ганбаярыг хэрэгтэй хэмээн үзэж үндсэн багт дуудсан байна. Тоглолт Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 01:00 цагаас Шведийн нийслэл Стокхольм хотын Теле2 Аренад явагдана.
 
Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ болон Унгарын алдарт Пушкаш академийн хамтын ажиллагааны хүрээнд Европийн топ академид суралцсан 10 хүүхдийн анхдагч нь Г.Ганбаяр юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Унгарын дэд лигийн багтай нэгдэж гоол оруулсан бол түүнийг дээд лигийн үндсэн баг дуудаж Швед улсыг зорьсон билээ.
 
Пушкаш академийн багаас дэд лигт дэвшин Активал Чаквар клубтэй гэрээ байгуулсан Ганболдын Ганбаяр энэ сарын 24-нд анхны гоолоо оруулсан бөгөөд түүний хувьд Монгол Улсаас буурал тивийн багтай мэргэжлийн гэрээ зурсан анхны тоглогч болж байгаа юм.
 
 
 
 
Г.Ганбаяр Европын Лигт хүчээ сорино
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0