Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
NBA-ийн тамирчид ажил хаялт зарлалаа
4 жил өмнө   452
NBA-ийн тамирчид Жэкоб Блейкийн төлөө шударга ёсыг шаардаж, өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлалаа.
 
АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод Ням гариг (2020.08.23) бага насны гурван хүүгийнхээ нүдэн дээр цагдаа нарт буудуулсан өнгөт арьст эр Жэкоб Блейкийн асуудал АНУ даяар арьс өнгөний эсрэг хөдөлгөөнийг дахин өдөөгөөд байгаа билээ. Цагдаа нар түүн рүү нийт долоон удаа буудсан ба нэг сум нь түүний нуруунд тусч, 29 настай Жэкоб одоо бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон гэж түүний гэр бүлийнхэн мэдэгджээ.
 
NBA-ийн албан ёсны мэдэгдэлд “NBA болон тоглогчдын холбооноос өнөөдөр явагдах ёстой байсан плей-оффын Милвауки Бакс – Орландо Мэжик, Хьюстон Рокетс – Оклахома Сити Тандер, Лос Анжелес Лэйкерс – Портланд Трейл Блэйзерс зэрэг багуудын тоглолтыг хойшлуулж байгаагаа зарлаж байна. Цувралын тав дахь тоглолтуудын тов удахгүй дахин гарна” хэмээжээ.
 
Милвауки Бакс болон Орландо Мэжик багуудын цувралын тав дахь тоглолт өнөөдөр хамгийн эхэнд явагдах байсан ч Бакс багийн тоглогчид хувцас солих өрөөнөөс гараагүй аж. Тэдний энэ үйлдлийг бусад багууд ч дэмжин, ажил хаялт зарлалаа.
 
Үүнтэй холбогдуулан WNBA буюу Эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон MLB буюу Мэжор лиг бэйсболын зарим баг тамирчид мөн ТНТ телевизийн тайлбарлагч Кенни Смит өнгөт арьстны хувиар, тоглогч байсан хүний хувиар эсэргүүцлээ илэрхийлж, шууд нэвтрүүлгийн дундуур студийг орхиж эсэргүүцлээ илэрхийлэв.ажил хаялт зарлажээ.
 
 
Ц.Оргил
NBA-ийн тамирчид ажил хаялт зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0