Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Коронавирусийн халдвар тарсан сүмогийн дэвжээ бүхлээрээ энэ намрын тэмцээнийг алгасахаар болжээ
4 жил өмнө   434
Энэ Ням гарагт эхлэх есдүгээр сарын тэмцээнийг Таманой дэвжээнийхэн бүхлээрээ алгасах болсныг Японы Сүмогийн Холбоо өнөөдөр зарлажээ.
 
Өнөөдрийн байдлаар тус дэвжээний 19 бөх коронавирусийн халдвар аваад байгаа гэнэ. Тиймээс дэвжээний эзэн, озеки асан Точиазума тэргүүтэй бүх 28 хүнийг Токиогийн Рёгоку Кокугикан ордонд энэ Ням гарагт эхлэх тэмцээнд оролцуулахгүй байхаар болжээ.
 
Точиазума өөрөө дэвжээний хажуугийн шүүгчээр ажиллах төлөвлөгөөтэй байсан юм. Таманой дэвжээнээс дээд зиндаанд барилдах бөх байхгүй, харин дээд макүчи зиндаанаас жүрёо зиндаанд буусан хоёр бөх барилдах байсан нь мөн хасагдсан байна.
 
Халдвар авсан бөхчүүдээс 12 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа бол долоогоос нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ. Цар тахал эхэлсэн цагаас хойш Японы сүмогийн хэд хэдэн дэвжээнээс халдварын тохиолдлууд илрээд байгаа. Тавдугаар сард санданмэ зиндааны 28 настай бөх Шобуши коронавирусийн халдварын улмаас нас барсан юм.
 
Сүмогийн Холбоо энэ оны гуравдугаар сарын тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулсан бол тавдугаар сарын тэмцээнийг цуцалж байжээ.
 
Харин долдугаар сарын тэмцээнийг өдөрт 2,500-аас хэтрэхгүй тооны үзэгчтэй зохион байгуулсан юм.
 
Эх сурвалж: Kyodo News
Коронавирусийн халдвар тарсан сүмогийн дэвжээ бүхлээрээ энэ намрын тэмцээнийг алгасахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0