Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Лос Анжелес Лэйкерс баг 2020 оны NBA-ийн аварга боллоо
4 жил өмнө   551
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирлын аваргаар Лос Анжелес Лэйкерс баг тодорлоо. Энэ улирлын аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр/2020.10.11/ явагдаж өрнөд бүсийг тэргүүлсэн Лос Анжелес Лэйкерс баг дорнод бүсээс шалгарсан Майами Хит багийг 106:93 гэсэн харьцаатай ялж, багийнхаа түүхэнд 17 дахь NBA-ийн аваргын цомоо хүртэж байна.
 
Лос Анжелес Лэйкерс баг хамгийн сүүлд 2010 онд агуу Коби Брайантын эрин үед багийнхаа 16 дэх түрүүг хүртэж байсан юм. Тэд ийнхүү NBA-ийн түүхэнд аварга авсан тоогоороо Бостон Селтикс багтай зэрэгцэж ирлээ.
 
2019-2020 оны NBA-ийн финалын тоглолтын MVP буюу “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Леброн Жэймс тодорлоо. Ийнхүү тэрбээр дөрөв дэх удаагаа NBA-ийн аварга болоод зогсохгүй дөрвөн удаа финалын MVP болж байна.
 
Ц.Оргил
 
Лос Анжелес Лэйкерс баг 2020 оны NBA-ийн аварга боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0