Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ширээний теннисчид олимпын эрхийн тэмцээндээ бэлтгэж байна
3 жил өмнө   451
Монголын ширээний теннисний холбооноос БНСУ-д болох байсан ДАШТ цуцлагдсан болон олимпын эрхийн тэмцээн Катар улсын Доха хотод 3 дугаар сарын 13-15-нд болохоор шилжсэнтэй холбогдож шалгарсан шилдэг тамирчдаа бэлтгэлд гаргаж амжилттай оролцуулах зорилго тавьж байна.
 
Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/, Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг УОК, ОБЕГ-аас зөвшөөрөл авч энэ оны эхээр Найрамдал зусланд 90 хоногоор чанга дэглэм баримтлан бэлтгэл сургуулилтад гараад байгаа билээ.
 
Шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагч нарын ажлын үр дүнг сайжруулах цар тахлын үед ч гэсэн эрхэлсэн ажилдаа үнэнч байж хувийн бэлтгэлийг сайжруулахыг анхааруулсан. БТСУХ-ны журмын дагуу шигшээ багийн тамирчдын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна. Энэ онд цаашдаа “Ковид-19” цар тахлын халдвар хумигдаж намжвал Хятадын ширээний теннисний хэрэгсэлийн 729 компанитай МШТХ-ноос дахин харилцаа тогтоож олон улсын тэмцээн зохион байгуулах хэлэлцээр хийх юм байна. Улмаар 2020 онд зохион байгуулж амжаагүй томоохон тэмцээн уралдааныг 2021 онд дахин зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
 
БНСУ-ын ШТХ-той ярилцаж тохиролцсоны дагуу өндөр зэрэглэлийн дасгалжуулагч, тамирчин урьж ирүүлэх хэлэлцээр 80 хувьтай явагдсан ч “Ковид-19” саад болсоор байна. БТCУХ-ны шугамаар МШТХ-ны мэдээллийн санг цахимжуулах ажил удаашралтай байгаа тул хөдөө орон нутгийн болон УБ хотын дасгалжуулагч нар идэвхтэй оролцож мэдээлэл өгөх шаардлагатай байгааг тус холбооноос мэдээллээ.
 
 
 
 
 
 
 
 
Ширээний теннисчид олимпын эрхийн тэмцээндээ бэлтгэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0