Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Шигшээ багийн тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж байна
3 жил өмнө   514
Үндэсний шигшээ багийн тамирчдын нэгдсэн цугларалт Олон улсын найрамдал төв болон Техник спортын төвд 2021 нэгдүгээр сарын эхнээс тасралтгүй үргэлжилж байна.
 
“Олон улсын Найрамдал төв”-д жүдо бөх, чөлөөт бөх, бокс, ширээний теннис, таеквондо, цана, пара жүдо, пара таеквондо, пара цанын нийт 120 гаруй тамирчид бэлтгэлээ хангаж байгаа бол  “Техник спортын төв”-д байт харваа, буудлага, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетик гэсэн нийт спортын 15 төрлийн 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид бэлтгэлээ базааж байна.
 
Үндэсний шигшээ багийн цугларалтад Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв /САУЭШТ/-ийн мэргэжилтнүүд болон эмч, эмнэлгийн ажилтнууд тамирчдын ажиллах чадварыг тодорхойлох сорил шинжилгээ хийж, спортын төрөл тус бүрээр тамирчдын бие бялдарын ерөнхий хөгжил болон хүчил төрөгчтэй болон хүчил төрөгчгүй орчинд ажиллах чадвар зэрэг тусгайлсан ээлжит сорил шинжилгээг  авч дүгнэлт, боловсруулалт хийж хяналт тавьж ажилладаг уламжлалтай.
 
САУЭШТ-ийн мэргэжилтнүүд энэ удаа ч бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт инновац шингэсэн багаж, тоног төхөөрөмж ашиглан Үндэсний шигшээ багийн тамирчдын бие организм, дасгалжуулалтын түвшин, бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдахад зориулсан дүгнэлт гарган, холбогдох зөвлөмж зөвлөгөөг өгч нарийн хяналт тавьж ажиллаж байна.
 
Эх сурвалж: Биеийн тамир,Спортын Улсын хороо
Шигшээ багийн тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0