Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Катар Улс: Олимпын эрхийн төлөөх ОУ-ын ширээний теннис тэмцээнд манай тамирчид өрсөлдөж байна
3 жил өмнө   336
Катар улсын Доха хотноо энэ сарын 14-17-нд олимпын эрхийн  төлөөх олон улсын тэмцээнд 51 улсын эрэгтэй 76 эмэгтэй 61 тамирчид оролцож байгаа бөгөөд дэлхийн чансааны дагуу сугалаа явагджээ.
 
Манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн төрөлд оролцож буй ОУХМ Э.Лхагвасүрэн Н.Аламиан /Иран/, Ж.Мөнхзориг Конго улсын тамирчин С.Идовү  тоглохоор сугалаа таарсан байна. Улмаар Ж.Мөнхзориг Конго улсын тамирчинд 4:1-ээр хожигдсон байна.
 
Харин эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж байгаа ОУХМ Б.Должинзуу О.Үилмаз /Турк/-тэй,  Б.Болор-эрдэнэ Р.Гуфранова  /Узбекистан/-тай эхний тойрогтоо тус тус тоглож хоёул 4:0 гэсэн оноогоор хожигдлоо.
 
Энэхүү тэмцээний дараа Азийн бүсийн эрхийн төлөө тэмцээнд манай тамирчид оролцоно. Тус 2 тэмцээнд олон шилдэг тамирчид эрх авахын төлөө ирсэн бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт Англи улсын тамирчин Liam Pitchford, Африк тивийн аварга  Нигери улсын тамирчин Aruna Quadri, дэлхийн цомын 3 удаагийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Европын 6 удаагийн аварга Беларус улсын тамирчин Viladimir Samsonov, Азийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Achanta, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Ираны Alamyan Noshad нар мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээн шууд хасагдах системээр 7 парт тоглох бөгөөд эрэгтэй эхний 4, эмэгтэй 5 тамирчинд эрх олгох юм.
Катар Улс: Олимпын эрхийн төлөөх ОУ-ын ширээний теннис тэмцээнд манай тамирчид өрсөлдөж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0