Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Олимпын наадмыэн эрх авах Их дуулгад Монголын 18 жүдоч хүчээ сорино
3 жил өмнө   376
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны 4 дэх цуврал Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо  болох Их дуулга тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, гавьяат тамирин М.Бундмаа нарын дасгалжуулагчдаар ахлуулсан баг тамирчид Гүржид очоод байна.
 
Шигшээ багийн бүрэлдэхүүнд 60 кг-д ОУХМ Л.Өнөболд, ОУХМ Э.Ариунболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг, 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д ОУХМ Ц.Энхчимэг, +78 кг-д ОУХМ Э.Гандиймаа нар багтжээ.
 
Мөн “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнслэх эрх авсан олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг Гүржид очоод байгаа талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
 
“Токио-2020” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд 85 орны эрэгтэй 292, эмэгтэй 234, нийт 526 жүдочид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.
 
Олимпын наадмыэн эрх авах Их дуулгад Монголын 18 жүдоч хүчээ сорино
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0