Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
МҮОХ,"М-Си-Эс Кока-Кола" компанитай хамтран ажиллана
3 жил өмнө   828
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/, М-Си-Эс Кока-Кола компанитай 4 жилийн хугацаанд албан ёсны түнш байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичигт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нар гарын үсэг зурсан бөгөөд 2024 оныг дуустал буюу “Токио-2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпын наадмуудад МҮОХ-ны “Албан ёсны түнш” байгууллагаар хамтран ажиллахаар тусгажээ.
 
Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр төлөвлөгөө гарган, олимпизмын хөдөлгөөнийг сурталчлан таниулах тодорхой хөтөлбөрүүдийг явуулахаар тусгажээ. Мөн санамж бичгийн хүрээнд МҮОХ-ноос зохион байгуулагдах уулзалт, хурал, сургалт, олон нийтийн үйл ажиллагаа, олимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулан өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэх юм байна.
 
Кока-Кола компани нь 1928 оны Амстердамын олимпоос хойш 93 жил Олон улсын олимпын хорооны албан ёсны түнш байгууллагаар тасралтгүй ажилласан бөгөөд олимпизмыг дэлгэрүүлэхэд хамгийн тогтвортой үнэнч түнш байсаар ирсэн төдийгүй олимпод оролцох үндэсний баг тамирчдаа дэмжих зорилгоор олон талт хөтөлбөр, арга хэмжээг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэхүү санаачилгыг хөгжүүлж “Алтын төлөө хамтдаа” хөтөлбөрийг "Бээжин 2008" Зуны олимпын наадамтай уялдуулан өргөн хүрээнд хэрэгжүүлж манай тамирчид тус олимпын наадмаас алт, мөнгөн медалийг хүртэж байсан юм. Энэ үйл явдал Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын дэвжээнд өндөрт өргөснөөс гадна анх удаагаа олимпийн наадмын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн үйл явдал болсон билээ.
 
 
МҮОХ,"М-Си-Эс Кока-Кола" компанитай хамтран ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0