Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Барселона” баг тоглогч нараа зарахаар болжээ
3 жил өмнө   428
Каталоны “Барселона” баг дасгалжуулагч Роналд Куманыг ирэх улирлыг дуустал үлдээхээр болсонтой зэрэгцээд маш олон шилдэг тоглогчоо зарах болсон мэдээлэл цацагдлаа.
 
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, багийн шинэ ерөнхийлөгч Хуан Лапорта Роналд Кумантай уулзах үедээ тоглогчдын багт гүйцэтгэх үүргийг нэг бүрчлэн тодруулж, чухал биш үүрэгтэй, зарах тоглогчдын нэрсийг гаргаж өгөхийг хүссэн гэнэ. Хүсэлтийн дагуу Роналд Куман нэрс гаргаж өгчээ.  
 
“Mundo Deportivo” сонины сэтгүүлч Марсал Льорентегийн бичсэнээр, зун “Барса” олон тоглогчоо зарах бөгөөд тэдний дунд хаалгач Нето, хамгаалагч Сэмуэль Умтити, хагас хамгаалагч Матеус Фернандес, Филиппе Коутиньо, Миралем Пьянич, довтлогч Мартин Брэйтуэйт нар байгаа гэнэ.
Р.Куман ч, Х.Лапорта ч тэднийг багт тийм ч хэрэгтэй гэж үзэхгүй байгаа гэж сэтгүүлч бичжээ. “Барса” ийнхүү олон тоглогчоо зарж байгаа нь цалингийн цэсээ танаж, санхүүгийн байдлаа дээшлүүлэх зорилготой аж.
 
Эх сурвалж: China Daily
“Барселона” баг тоглогч нараа зарахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0