Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Жо Байденыг Токиогийн зуны Олимпын наадамд урих болсноо илэрхийллээ
3 жил өмнө   438
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ АНУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Жо Байденыг Токиогийн зуны Олимпын наадамд урихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
 
Энэ тухайгаа тэрбээр парламентын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн байна. Олимпын наадмыг зохин байгуулахад “Долоогийн бүлэг”-ийн орнууд дэмжлэг үзүүлснийг харгалзан үзвэл энэ нь зүй ёсны хэрэг юм” гэж Японы Засгийн газрын тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгчийг урихтай холбоотой төлөвлөгөөнийх нь талаарх асуултад хариулахдаа хэлжээ.
 
Японы Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын эхээр АНУ-д айлчлах төлөвтэй байна. Сүга Ёшихидэ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болно.
 
Токиогийн Олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.  
 
Эх сурвалж: ТАСС
Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Жо Байденыг Токиогийн зуны Олимпын наадамд урих болсноо илэрхийллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0