Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Жудо бөхийн Их дуулгаас манай тамирчид медалийн эзэд боллоо
3 жил өмнө   562
Гүржийн нийслэл Тбилис хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн Их дуулга /Гранд Слам/-д хүчээ сорьсон Мөнхбатын Уранцэцэг 48 кг-д түрүүллээ.
 
Энэ удаагийн тэмцээнд 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч оролцохоор Тбилист ирсэн юм. Ийнхүү тус тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт М.Уранцэцэг алтан медаль хүртсэнээр дараалан хоёр тэмцээнд түрүүлж, чансаагаа 1000 оноогоор нэмж, Японы Фүна Тонакиг гүйцэж 3 дугаар байрт дэвшсэн байна.
 
Тэрбээр жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо гоц мөргөөд 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн София Петиттог 1:30 минутад цэвэр ялж шилдэг наймд шалгарчээ. Улмаар А хэсгийн аваргын төлөө Европын АШТ-ий хүрэл медальт Румыний Моника Унгуреануг 2:58 минутад өчих мэхээр ялсан бол хагас шигшээд дэлхийн шилдгүүд урилгаар оролцдог Дэлхийн Мастерсын тэмцээний хүрэл медальт Словений Маруса Стангарыг 2:50 минутад цэвэр ялсан.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Гэрэл зургийг International Judo Federation эх сурвалжаас авав
 
Харин аваргын төлөө Европын нээлттэй тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Франческа Миланиг даралтад оруулж, давхар боох мэх хийж цэвэр яллаа. Хоёр “Их дуулга”-д түрүүлж, олимп болон дэлхийн чансаагаар  Косовогийн Дистрия Красники, Украины Дария Белодид нарын ард бичигдэх боллоо.
 
Мөн эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Мастерсын аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртэв. Г.Хэрлэн тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж, С хэсгийг тэргүүлэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрын даваандаа Их Британы Майкл Фрайер, 3 дугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялжээ.
 
 
Харин хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий гурван мөнгө медальтай ОХУ-ын Михайл Пульяевыг нэмэлт цагт вазаригаар ялсан ч хагас шигшээд Узбекистаны Сардор Нурилаевт торгуулиар ялагдлаа.
 
Ингээд хүрэл медалийн төлөө Европын наадмын хүрэл медальт Гүржийн Баграти Ниниашвилиг иппоноор буулгаж авсан байна. Иийхүү ОУХМ Г.Хэрлэн чансаагаа 500 оноогоор ахиулж 4 дүгээр байрт дэвшив.
 
Эх сурвалж: IJF.org
Жудо бөхийн Их дуулгаас манай тамирчид медалийн эзэд боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0