Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Чөлөөт бөхийн олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
3 жил өмнө   487
Токиогийн олимпын наадмын тивийн сонгон шалгаруулах тэмцээн болох Азийн олимпийн эрх олгох тэмцээн ирэх баасан гарагт  Казахстаны Алматы хотод эхэлнэ.
 
Тус тэмцээнд 24 орны 200 гаруй тамирчид шилдэг олимпын наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөж жин тус бүрээс эхний 2 байр эзэлсэн тамирчид эрхээ авах юм.
 
Харин энэ сарын 9-10-нд Казахстанд болох чөлөөт бөх, сонгомол барилдааны олимпын эрхийн тэмцээнд Токиогийн олимпын 36 эрхийн төлөө тамирчид өрсөлдөх юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн тэмцээнд оролцох орнуудын тамирчдын нэрсийг зарлалаа.
 
Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 50 кг-д: Япон, Энэтхэг, БНСУ, Узбекистан, Монгол зэрэг орны 8 бөх зарласнаас Ц.Намуунцэцэгийн нэр дурдагджээ.
 
Мөн 53 кг-д 8 бөхийг зарласнаас Б.Болортуяа, 57 кг-д /8 бөх/ Б.Хонгорзул, 62 кг-д С.Цэрэнчимэд /9 бөх/,  68 кг-д /9 бөх/ Монгол байхгүй /С.Батцэцэг эрхээ авсан/, Харин 76 кг-д О.Бурмаа /6 бөх/ нар дуудагдсан байна.
 
Эрэгтэй бөхчүүдийн 57 кг-д Т.Түвшинтулга /14 бөх/, 65 кг-д 13 бөх барилдана. /Т.Тулга эрхээ авсан/, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ /15 бөх/, 86 кг-д Г.Ганхуяг /15 бөх/, 97 кг-д Ө.Батзул /12 бөх/, 125 кг-д М.Лхагвагэрэл /11 бөх/ нарыг олимпын эрхийн төлөө өрсөлдүүлэхээр дууджээ. 
Чөлөөт бөхийн олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0