Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
"Токио-2020" олимпын наадмын эрх олгох тус тэмцээнээс эрхийн салхийг ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хагаллаа
3 жил өмнө   1580
Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг 2 дугаар тойргийн барилдаандаа БНСУ-ын бөх Чёон Ми Раныг 11:0-ээр цэвэр ялсан бол 3 дугаар тойрогтоо Узбекистаны бөхийг дахин ялж олимпын эрхээ авч чадлаа. Монголын эмэгтэй баг тамирчдаас Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох тус тэмцээнээс эрхийн салхийг ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хагалж, бусаддаа ийнхүү урам зориг өглөө.
 
Түүний араас  ОУХМ Б.Болортуяа, Б.Хонгор зул нар эрхээ авлаа. Б.Болортуяа Тайванийн бөхийг цэвэр, Б.Хонгорзул БНСУ-ын бөхийг мөн цэвэр ялж олимпийн эрх авсан юм.
 
 Узбекистаны Даулетбик Якшимуратоваг илүүрхэн ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүй олимпын эрхээ авсан Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанаа дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакитай хийнэ. Энэ тэмцээнд ирсэн Монголын эмэгтэй бөхчүүд бүгд эрхээ өвөртлөх боломж байгаа аж. 
"Токио-2020" олимпын наадмын эрх олгох тус тэмцээнээс эрхийн салхийг ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хагаллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0