Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө 1 хүрэл, нийт 7 медальтай багаараа анх удаа тэргүүллээ.
3 жил өмнө   646
 Ази тивийн 2021 оны бөхийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Алматы хотын “Балуан Шолак” аренад болж, Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө 1 хүрэл, нийт 7 медальтай багаараа анх удаа тэргүүллээ.
 
Энэ удаа эмэгтэйчүүдын 55 кг-д Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар түрүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
 
Харин 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгөн медалийн эзэд болов. Мөн 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалиар энгэрээ мялаав.
 
Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн тивийн аваргыг өнжсөнөөр Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлэв. Монголын багаас 5 оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд /4 алт+1 мөнгө+2 хүрэл/ аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан /2+1+4/ 156 оноогоор 3 дугаар байрт шалгарав гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.
 
Ази тивийн АШТ өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжилж 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болно.
Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө 1 хүрэл, нийт 7 медальтай багаараа анх удаа тэргүүллээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0