Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Дота-2” тоглоомын ДАШТ-д өрсөлдөх Монголын баг долоодугаар сард тодорно
3 жил өмнө   604
Монголын электрон спортын холбоо Израилийн Эйлат хотноо ирэх арваннэгдүгээр сард явагдах 13 дахь удаагийн электрон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “EILAT 2021 - IESF World Championship”-д “Дота-2” төрөлд оролцох Монгол Улсын багийг тодруулж, ирэх долоодугаар сарын 4-нд зарлах юм байна.
 
Тодруулбал, тус холбооноос зохион байгуулдаг “MESA Pro Series” гурван цуврал тэмцээнээс тодрон гарах шилдгийн шилдэг баг улсаа төлөөлөн ДАШТ-д оролцох аж.
 
“MESA Pro Series #1” тэмцээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, харин хоёр дахь цуврал энэ оны нэгдүгээр сард болсон. Тэгвэл гурав дахь цуврал тэмцээн энэ сарын 23-наас ирэх тавдугаар сарын 2-нд зохион байгуулагдаж, нэгдсэн хаалтын арга хэмжээ ирэх долоодугаар сарын 4-нд болох юм байна.
“Дота-2” тоглоомын ДАШТ-д өрсөлдөх Монголын баг долоодугаар сард тодорно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0