Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох туялзуур сэлэмний АШТ-ээс Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ
3 жил өмнө   784
Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын Олимпын эрх олгох туялзуур сэлэмний аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын хоёр удаагийн аварга, спортын мастер Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ. 
 
Энэ бол монголын туялзуур сэлэмний спортын түүхэнд тохиож буй бахархам амжилт юм.
 
Тэрбээр одоо 22 настай бөгөөд тус тэмцээний хүнд сэлэмний төрөлд өрсөлдөж, хагас шигшээд Казахстаны тамирчинд 14:15 оноогоор ойрхон тоглон ялагдал хүлээж хүрэл медаль авчээ. Түүний жинд Сингапурын тамирчин алтан медаль хүртэн олимпын эрхээ авсан бол Казахстаны тамирчин мөнгөн медаль хүртсэн байна.
Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох туялзуур сэлэмний АШТ-ээс Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0