Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид илүүрхэж байна
3 жил өмнө   363
АНЭУ-ын Дубай хотноо  болж буй сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр тулалдсан Монголын 7 тамирчнаас 4 нь өрсөлдөгчөө ялсан байна.
 
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 64 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Казахстан,  ОУХМ Х.Энх-Амар  56 кг-д Афганистан, ОУХМ, залуу тамирчин О.Өнөболд 49 кг-д Киргиз, мөн эмэгтэйчүүдийн 51 кг-д Л.Алтанцэцэг Тажикистаны тамирчдыг тус тус ялсан байна.
 
Энэ удаагийн тэмцээнд 17 орны 150 тамирчин эрэгтэй, эмэгтэй өрсөлдөж байгаа бөгөөд тэргүүн байр эзэлсэн тамирчин 10 мянган ам.долларын шагналтай гэдгээрээ өмнөх тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс онцлогтой.
 
Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир нар баг тамирчдаа дасгалжуулан ахалж байгаа юм.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид илүүрхэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0