Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжав сонгогдлоо
3 жил өмнө   563
Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус Их Эе хурал 2021 оны тавдугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болжээ.
 
Их эеийн төлөөлөгчдийн олонхын саналаар Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байна. Ц.Магалжав нь 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар Улсын начин, 2006 онд харцага, 2016 онд Улсын заан цол хүртсэн бөх юм.
 
Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээлснээр МҮБХ-г үүсгэн байгуулагч болох нэр бүхий бөх, бөхийн зүтгэлтэн Р.Нямдорж, П.Даваасамбуу, Д.Данзан, Д.Мягмар, Р.Давааням түүний дараа МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдорж /1990 он/, Л.Чинбат /2018 он/, Б.Бат-Эрдэнэ, Ц.Магалжав /2021 он/ сонгогдсон нь УБЕГ-т бүртгэлтэй байгаа аж.
МҮБХ-ны тэргүүнээр Ц.Магалжав сонгогдлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0